Айл гэрт аквариум болон загас байрлах нь нэг талаар үзэмж нэмж, нөгөө талаар фенгшүйгийн хамгийн сайн зохицол болж чаддаг. Учир нь ус бол фенгшүйгийн үндсэн элемент. Харин аквариумтай усанд загас байснаар ус хөдөлгөөнд орж энергийг идэвхжүүлдэг байна.
Хэрэв та гэртээ загас тэжээхээр шийдсэн бол алтан загасыг эхний ээлжинд сонгоорой. Алтлаг өнгө амжилт дууддаг. Мөн найман алтан загас, нэг хар загасыг нэг дор тэжээвэл алтан загас нь энерги, хар загас нь хамгалаалалтыг билэгдэж, гэрт чинь ирэх өвчин зовлон, муу бүхнээс эздийгээ хамгаалж, гай зовлонг өөр дээрээ авж үхдэг домтой. Хэрэв хар загас үхвэл өөр нэг харыг дахин авч хамгаалалтаа хүчирхэгжүүлэх хэрэгтэй.
Аквариумдаа дараах 5 элементийг бүрдүүлж өгөөрэй.
- Ус (аквариум дахь ус)
- Мод (аквариумын ургамал)
- Төмөр (аквариумын тавиур, таг)
- Чулуу (аквариумын чулуу, хад хайрга)
- Гал (улбар, алтлаг шар загас эсвэл гэрэлтүүлэг)
Аквариумыг байрлуулах сайн зүгүүд:
- Зүүн урд: Эд баялагийн зүг. Гэр бүлд эд хөрөнгө, баялаг авчирна.
- Хойд зүг: Амжилтын зүг. Ажил мэргэжилд амжилт авчирна:
- Зүүн зүг: Эрүүл мэндийн зүг. Эрүүл энх, өнөр өтгөн амьдралыг бэлгэднэ.