Фенгшүйгийн ихэнх зөвлөгөөн дээр галын өрөө тэнд байж болохгүй, ийм байж болохгүй гэж заадаг. Би өөрийнхөө галын өрөөг эргүүлж тойруулан сайтар харсан юм. Дундаж байрлал. Нэг их сайн ч биш, бас бүр муу ч биш. Эзэгтэйн хувьд гэрийн хамгийн чухал, бас зайлшгүй анхаарах ёстой өрөө бол галын өрөө билээ.
Гэхдээ нэгэнт баруун хойд хэсэгт байрласан галын өрөөтэй бол нийтийн орон сууцны хувьд ямар нүүлгэлтэй биш. Харин зарим зүйлсийг засаж байрлуулахад л Фенгшүйгийн гол зорилго.
Эхлээд ширээгээ сонголоо. Гэр бүлээрээ тойрон сууж хооллодог, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг учраас бүгд сууж болохуйц хэмжээтэй ширээ сонгох хэрэгтэй. Дугираг байвал илүү сайн ч өөрт таалагдах бас тав тухтайг сонгов.
Энэ өрөөнд зайлшгүй хэрэгтэй зүйл бол хоолны эвгүй үнэр, хиншүү хярвас тархахаас хамгаалдаг уур шүүгч байдаг. Гал тогооны өрөө чинь том хэмжээтэй бол тухтай бас тансаг харагдах буйдан байрлуулвал бүр ч дажгүй. Эртний эдлэл, аяга тавагны цуглуулга, уран зургийг байрлал, өнгө зохицлыг нь олж байрлуулвал их сайхан харагддаг юм шүү.
Плиткаа баруун хойд буланд байрлуулахаас зайлсхийгээрэй. Учир нь баруун хойд зүгийн төмөр махбодь нь гэрийн эзэн буюу аавын буланд тооцогддог юм байна. Төмрийн буланд байгаа их гал гэрийн эзний хийморь сүлд, ноён нурууг шатаана гэж үздэг юм байна. Мөн энэ зүг нь айл гэрийн бурхантай харилцах хаалга болж өгдөг учраас тухайн айлын өөдлөн дэвжих замыг хаах аюултай.

Иймээс галын өрөө чинь баруун хойд хэсэгт байдаг бол гэрийн гал голомт болсон бас галыг хамгийн их илэрхийлэх зуух, плитканыхаа байрлалыг өөрчлөхийг зөвлөж байна.
No comments:
Post a Comment