Wednesday, November 12, 2014

Мөнгө дуудах аргууд

Солонгосууд “Мөнгө их хураагаарай” гэж ерөөдөг. Эхлээд гайхдаг байсан ч дараа нь энэ үг үнэхээр зөв юм байна гэж бодох болсон. Мөнгө хураахад тань нэмэр болог...

  • Танд ирж буй орлого 100 төгрөг ч бай, тэрбум төгрөг ч бай ирэх бүрдээ том жижиг биетэй ирдэг. Тухайн орлогоос дээжийг нь өөртөө үлдээж байгаарай. Дээжийг нь хадгалсан бол биеийг нь буюу бүгдийг нь үрсэн ч болно. 

  • Шинийн 2-ны саранд түрийвчээ онгойлгон мөнгөө харуулж, улам их арвижаарай гэж хурайлаарай. Бас хавирган сартай үдэш халаасанд дахь мөнгөө шаржигнуулахдаг. Сар томрох тусам таны халаасан дахь мөнгө үржинэ. 
  • Хос самрыг хувцасныхаа халаасанд хийгээд биедээ авч яваарай. Самар нь тарни домын зан үйлд өргөнөөр хэрэглэгддэг ба эд хөрөнгө,элбэг хангалуун, өсч үржих, дэгжиж дээшлэхийн бэлгэдэл.
  • Нүхтэй зоосон мөнгө халаасандаа хийж явбал мөнгөөр тасардаггүй. Ийм зоосийг олоход амаргүй ч өөрөө бэлдэж болно. Ням гаригт, тэгэхдээ шинийн 4-12-ны хооронд оройн 23.20-24.10 цагийн хооронд зоосоо нүхэл, эсвэл бага зэрэг нугал.
  • Хэрвээ та засал ном хийлгэхээр сүм хийд рүү явбал баруун хөлийнхөө өсгий дор зоосон мөнгө хийгээрэй. Ингэвэл мөнгөний асуудалд үргэлж аз хиймортой байна.
  • Пүрэв гаригт өглөө нүүр гараа угаахдаа алтан буюу мөнгөн сав суулганд ус хийж угаадаг.
  • Түрийвчин дэх сүүлчийн мөнгөөрөө юм бүү ав, түрүүвчээ бүү хоосол. Эс тэгвэл мөд мөнгөтэй болохгүй.
  • Толийг гал тогооны өрөөнд, эсвэл зочны өрөөнд ширээний хажууд өлгөвөл эд баялаг, мөнгө хөрөнгийг гэрт авчирдаг.
  • Нар жаргасны дараа мөнгөө тоолбол мөнгө тогтдоггүй тул болж өгвөл өглөө тоолж байгаарай. Ер нь нар жаргаснаас хойш эд хөрөнгө, мөнгө гадагш гаргах муу байдаг.
  • Машин, байр, хонь малаа зарах гэж байгаа бол ногт, цулбуур, хадаг, сахиусаа заавал авч бай. Авалгүй хамт өгөөд явуулбал буянаа өгнө гэсэн үг.
  • Хумсаа зөвхөн мягмар, баасан сарын шинэдээр эсвэл арван тавны сартай байхад хумсаа авч байгаарай.
  • Нар жаргаснаас хойш гэрээ бүү цэвэрлэ. Ялангуяа хог шүүрдэх. Элбэг хангалуун байдлаа шүүрдээд хаячихна гэсэн үг. Шалаа орой угаавал хөрөнгөө угаана гэсэн үг. Шалаа үүднээсээ эхэлж угаавал аз жаргалгүй болно гэж үздэг.
  • Ширээн дээр мөнгө бүү тавь. Харин ширээний бүтээлгэн доор жаахан мөнгө хийхэд гэрт дандаа мөнгөтэй байхаас гадна хулгай орж, гарлага гарахгүй.
  • Зээлж авсан мөнгөө авснаасаа бага мөнгөн тэмдэгтээр өг. Мөнгийг зүүн гараараа авч баруун гараараа өгдөг. Мөнгө өөрөөс чинь зугтаад явчихгүйн тулд гуйлга гуйсан хүнд мөнгө өгөхдөө ямар ч тохиолдолд нүд рүү нь бүү хараарай.
  • Ням гарагт бусдад мөнгө бүү зээлдүүл. Даваа гаригт санхүү, мөнгөтэй холбоотой үйлдэл бүү хий. Мөн даваа гаригт хүнээс битгий мөнгө зээлээрэй. Мягмар гаригт битгий хүнд мөнгө зээлдүүлээрэй. Баасан гаригт өрөө битгий төлөөрэй.
  • Таны ажиллаж байж олсон мөнгө танай гэрт тогтоосой гэж хүсч байгаа бол орлого олсон өдрөө нэг ч төгрөг үрэлгүй гэртээ хонуул. Хөршдөө талх, давс зээлдүүлж болохгүй, учир нь хангалуун байдал танай гэрийг орхиж, өөр гэр бүл рүү очно.

Дээрх зөвлөгөөнүүдийг бүгдийг нь амьдралд хэрэгжүүлэх боломжтой учраас тантай хуваалцахыг хүслээ. 
Мөнгө их хураагаарай!




No comments:

Post a Comment