Friday, November 28, 2014

Орон гэртээ аз дуудах хамгийн хялбар арга



Аз гэдэг хэрэв хүсвэл хэнд ч хэзээ ч ирж болдог зүйл. Орон гэртээ тав тухтай, аз жаргалтай байж чадвал таны амьдрал тэр чигээрээ азтай байх болно. Хамгийн гол нь нөхцөлөө зөв бүрдүүлэх хэрэгтэй. Жижиг гэртэй байсан ч дулаахан орчин бүрдүүлж, хайраар дүүргэхийг хичээгээрэй. Хамгийн гол нь хуучин эд зүйлсээ бүү хадгал, бүү хураа. Үе үе гэртээ их цэвэрлэгээ хийж, хэрэггүй зүйлсээ хаях нь танай гэрийн тохижилтонд ч, ариун цэвэрт ч, гэр бүлийнхний сэтгэл санаанд ч хамгийн сайн “эм” болдог. Таны зориглон хаясан хуучин, хэрэггүй эд хогшилтой хамт шийдэгдээгүй асуудлууд ч аяндаа яваад өгнө.

No comments:

Post a Comment