Шинэ жил хаяанд
ирлээ. Та гэрийнхээ гацуур модыг хаана засья гэж бодож байна даа? Танд зөвлөхөд шинэ жилийн гацуур нь мод
махбодьтой тул түүнийг мод
махбодид хамаарах зүүн эсвэл
зүүн өмнөд зүгт байрлуулвал зохистой. Харин
тоглоом элдэв чимэг өлгөсөн гацуур модыг гэрийн зүүн хэсэгт байрлуулвал гэр бүлийн эрүүл мэндийн орчин идэвхжинэ. Энэ хэсэгт байрлуулсан гацуур модонд хэт их
тоглоом өлгөх хэрэггүй бөгөөд тусгай саванд ус ахиухан хийх хэрэгтэй. Гэр
бүлийн зүүн өмнөд хэсэг нь эд хөрөнгийг хариуцдаг бөгөөд гацуур модоо байрлуулахдаа дээрх зааврыг мөрдөөрэй.
Бас нэгэн сайн
байрлал бол гэр бүлийн хайр дурлалын хариуцдаг хэсэгт сүлд модоо засах. Энэ хэсгийг олохдоо хаалганаасаа нэлээд
зайтай баруун талын буланг сонгоорой. Хосоороо, аз жаргалтай байгаа фото зургаа өлгөж, ягаан юм уу цагаан
өнгийн лаа асаах, ваартай амьд цэцэг байрлуулах зэргээр дурлалын эрчим хүчийг нэмэгдүүлээрэй. Ингэж чадвал ирэх жилд таны хайр
дурлалд аз жаргалтай ямар нэгэн сайн сайхан зүйл тохиолдох болно.
Танд амжилт хүсье.
No comments:
Post a Comment