Гал тогооны өрөөнд хоол хүнс боловсруулагдаж, бас хадгалагдаж байдаг болохоор энэ хэсэг хамгийн цэвэр байх ёстой. Бохир заваан, тоос шороотой орчинд хоол унд бэлтгэвэл хоол биш хор болж магадгүй учраас хайртай гэр бүлийнхээ төлөө галын өрөөгөө өдөр бүр цэвэрлэж, гоёмсог чамин эдлэлүүдээр чимж, сайхан үнэртэй цэцэг, агааржуулагч байршуулж байгаарай.
Бас таны гараа гарган хийж байгаа хоолны амтат үнэр энэ өрөөнд хамгийн сайхан энергийг авчрах болно.
Дараах зүйлсийг анхаар. Энэ өрөөнд гал, ус гэсэн хоёр том махбодь зэрэгцэн байдаг. Өөрөөр хэлбэл тосгуур, плитка гэсэн үг. Плиткаа аль болох хөргөгч, угаалтуураасаа зайтай байлгахыг хичээгээрэй. Бүр болохгүй нөхцөлд дунд нь жижигхэн ч хамаагүй тусгаарлах зүйл байрлуулаарай.
Цуурсан, амсар нь эмтэрсэн аяга таваг, үйлдвэрийн өө сэвтэй сав суулгыг галын өрөөнөөсөө шууд гаргахыг зөвлөж байна. Монголчууд эрт дээр үеэс сэтэрхий амсартай аяганд хоол иддэггүй байсан шүү дээ. Энэ нь хоол хүнсний эрчим хүчийг үгүй хийж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Өө сэвтэй аяга таваг, сав суулга гэр бүлд асуудал байгааг гэрчилдэг учраас олон зүйл бодолгүй шууд л хаясан нь дээр.
Мөн хогийн сав хаягдлыг цуглуулна гэдэг утгаараа гал тогооноос гаргах, эсвэл угаалтуурын доор шүүгээ хийж түүндээ тавих хэрэгтэй. Хогийн шүүрийг ч мөн адил.
No comments:
Post a Comment