Sunday, September 11, 2016

Ногоо хатаах арга


Хүүхнүүддээ маш хэрэгтэй нэгэн зөвлөгөө оруулж байна. Хүнсний ногоо хямд байгаа энэ үед амжаад лууван, манжин, хүрэн манжин зэрэг ногоог их хэмжээгээр нөөцлөөд аваарай. Өвөл бага зэрэг дэвтээгээд л хүссэн хоолоо хийнэ гээд бод доо. Ногоотой шөл, ногоотой цуйван, хуурга гээд л. Хамгийн гол нь маш хялбархан... 


Ногоо хатаах дараалал
  • Угааж цэвэрлэнэ.
  • Нимгэн жижиг хэрчинэ.
  • 1-2 долоо хоног дэлгэж хатаана. Өдөр бүр эргүүлж тойруулж хөдөлгөөрэй.
  • Хатсан ногоогоо даавуун уутанд хийж ил газар хадгална.
  • Хэрэглэхийн өмнө бага зэрэг дэвтээнэ.

No comments:

Post a Comment